Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони зургадугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн. Тэрээр Италийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг байсан бөгөөд үр ачдаа асар их хөрөнгө өвлүүлж үлдээсэн гэж тус улсын хэвлэлүүд бичжээ.
Тодруулбал, Италийн Ерөнхий сайд асан Берлусконгийн өв дөрвөн тэрбум еврогоор үнэлэгдэж байгаа гэж Corriere della Sera сонин мэдээлсэн байна. Берлускони 1978 онд байгуулсан Фининвест медиагруппийнхээ хувьцааны 61 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувийг нь хүүхдүүд нь эзэмшдэг аж. Фининвест группийн хувьцааны зах зээлийн өртөг 2,9 тэрбум евро гэж La Repubblica сонин мэдээлжээ. Түүнчлэн Берлускони сүүлийн жилүүдэд компанийнхаа үйл ажиллагаанаас өдөрт л 170 мянган евро олдог байжээ.
Үүний зэрэгцээ Берлускони Италид хэд хэдэн харш, орон сууц, дарвуулт онгоц, хөлөг онгоц, "Монца" хөлбөмбөгийн клубийг эзэмшдэг аж. Мөн зарим тоон технологийн компаниуд, гурван онгоц, нэг нисдэг тэрэг нь үр хойчид нь өв болон үлдэж байгаа гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |