Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Берлускони таалал төгсөж, Италид гашуудал зарлав
2023-06-13

Италийн Ерөнхий сайд агсан Сильвио Берлускони 87 насандаа зургадугаар сарын 12-ны өдөр Сан-Раффаэлегийн эмнэлэгт таалал төгсжээ. Тэрбээр энэ эмнэлэгт цусны хавдар өвчнөө эмчлүүлж байсан аж. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Берлускони ховор төрлийн цусны хорт хавдартай байсан гэнэ. 2020 онд Берлускони ковидоор өвдөж, үүний дараа эрүүл мэнд нь удаа дараа мууджээ. Ингээд энэ оны дөрөвдүгээр сард уушгины халдвар өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

 

Түүнийг эмнэлэгт бие барахад дэргэд нь найз бүсгүй Марта Фашина, таван хүүхэд, дүү Паоло нар нь байсан гэнэ. Берлускони 33 настай Мартаг эхнэрээ хэмээн нэрлэдэг байсан ч тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэрээр өмнө нь хоёр удаа гэрлэж, таван хүүхэд, олон ач, гучтай болжээ.

 

Италийн Ерөнхий сайд агсан таалал төгссөн тул энэ улсад Берлускониг оршуулах лхагва гарагийг гашуудлын өдөр болгон зарласан байна. Гэхдээ даваа гарагаас эхлээд л Берлусконигийн дурсгалыг хүндэтгэж, Италид төрийн далбааг бөхийлгөж эхэлжээ.

 

"Дайчин" Берлускони 

 

Хэдийгээр Берлусконигийн нэр хүнд унаж, босож явсан ч Итали болон дэлхийн улс төрчид бие барагсдын дурсгалыг хүндэтгэдэг жамаар түүний талаар гагцхүү сайн сайхан зүйлсийг дурсжээ.

 

"Сильвио Берлускони дайчин, үзэл бодлоо хамгаалахаас хэзээ ч айдаггүй хүн байсан. Гагцхүү энэ зориг зүрх нь түүнийг Италийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болгосон юм" хэмээн Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Италийн дэд сайд ч эмгэнэл илэрхийлжээ.

 

"Өнөөдөр бид Италийн аугаа хүүтэй салах ёс хийж байна. Түүхэн дэх хамгийн аугаа хүний нэг, бүхий л салбарт түүнтэй эн зэрэгцэх хүн байгаагүй. Хамгийн гол нь, би өнөөдөр сайн найзаа алдлаа. Үнэхээр цочирдож байна. Би ховорхон уйлдаг, гэхдээ ийм ховор өдрүүдийн нэг өнөөдөр тохиолоо" хэмээн барууны популист "Лига" намын дарга, дэд сайд Матео Сальвини мэдэгджээ.

 

Италийн Батлан хамгаалахын сайд Гвидо Крозетто Берлускони асар том хоосон орон зай үлдээлээ хэмээн мэдэгдсэн байна.

 

"Эрин дууслаа, эрин төгсөж байна. Би түүнийг маш их хайрладаг байсан. Үүрд баяртай, Сильвио" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Түүнчлэн Италийн Ерөнхий сайд асан, "Итали Вива" намын дарга Маттео Ренци ч Берлусконид хүндэтгэл үзүүлжээ. 

 

"Олон хүн түүнийг хайрлаж, олон ч хүн үзэн яддаг байсан. Гэхдээ өнөөдөр тэр бүх хүн түүний улс төр, эдийн засаг, спорт, телевизийн амьдралд үзүүлсэн нөлөө нь асар их байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр Итали улс түүний гэр бүл, ойр дотныхон, компани, намынхантай нь хамт гашуудаж байна" хэмээн Маттео Ренци Твиттер хуудсандаа бичжээ.

 

Түүнчлэн АНУ, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ч эмгэнэл илэрхийлжээ.

 

Буянтан хийгээд нүгэлтэн

 

Сильвио Берлускони бол медиамагнат, Италийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг, Италийн улс төрд хамгийн удаан байсан улс төрчдийн нэг төдийгүй энэ улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн удаан хашсан хүн юм. 

 

Улс төрийн болоод бизнес карьерыг нь байнга л дуулиан дагалдаж, тэрээр хурц шүүмжлэлийн бай болсон тохиолдол бишгүй. Тиймдээ ч Италийн ард түмэн түүнийг эсвэл хайрлаж, эсвэл гутаадаг хэмээн тус улсын хэвлэлүүд бичжээ.

 

Берлускони анх "Урагшаа, Итали" намыг үүсгэн байгуулснаас ердөө хоёрхон сарын дараа, 1994 онд Италийн Засгийн газрын тэргүүн болж байлаа. Одоо энэ нам эрх баригч эвслийн гишүүн, харин Берлускони өөрөө өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн XIX чуулганаас эхлээд сенатыг даргалж байв.

 

Дөрвөн удаа Ерөнхий сайдын албыг хашсан Берлускони олон жилийн туршид олон шүүхийн өмнө зогсож байсан юм. Тэрээр 20 жилийн хугацаанд 106 хэргээр 2500 шүүх хуралд оролцсон хэмээн мэдэгдэж байв. Түүнийг хөрөнгө шамшигдуулсан, татварын луйвар хийсэн, хуурамч тайлан өгсөн, шүүгчдэд авлига өгөхийг завдсан хэмээн буруутгаж байсан ч тэрээр энэ бүхнийг няцааж, улс төрөөс болж өөрийг нь буруутгаж байна хэмээн мэдэгдэж байсан юм. 

 

Хэдийгээр түүнийг удаа дараа цагаатгаж, эсвэл яллах дүгнэлтийг хүчингүй болгож байсан ч 2013 онд Берлускони татварын луйвар хийсэн хэрэгт буруутайд тооцогдож, хэдэн жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хаших боломжгүй болж байв. Үүний зэрэгцээ Милан дахь ахмадын асрах байранд нийгэмд тустай ажил хийхийг шүүх түүнд даалгаж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Www:
Uuriiguu bod Putinees umnu ulsgulunguur uuruu ungurchikhuv duu. He he
2023-06-13
Эмээ:
Нилээн сайн бабник байсан гэж үнэн үү?
2023-06-13
Anke Bach:
HAVE YOU BEEN A VICTIM OF INVESTMENT SCAM? CONTACT RECOVERY MASTERS FOR SWIFT RECOVERY. As a business-minded individual, I despised staying at home, saving all my pensions and not being able to use them to make more money, so I went on the lookout for an investment. I tried binary options and forex, lost some money, and took a break from the online investment thing until I came across a so-called investor guru. I put a lot of money into him and never received it back. I saw articles on Recovery Masters how they have helped victims recover their lost funds and btc. Despite the fact I was at first dubious about the whole thing, l contacted them via their email. Truly grateful for their splendid service and support.. Contact them to recover your lost BTC or money. Email address: (Recoverymasters@email.cz ) (On WhatsApp, dial +1(204)8195505
2023-06-13
Хөөрхийдөө өнгөрчихөж. Одоо П нэртэй нэг найз нь араас явчихвал орчлон дэлхий амар амгалан болж мэдэх л юм. Гэхдээ хэн мэдлээ, зус
2023-06-13
Www:
Uuriiguu bod Putinees umnu ulsgulunguur uuruu ungurchikhuv duu. He he