БНСУ-ын мюзиклийн жүжигчин Пак Сү Рён энэ сарын 11-ний өдөр 29 насандаа нас баржээ.
Зургаадугаар сарын 12-ны өдөр жүжигчин бүсгүй гэртээ харьж явахдаа шатнаас унасан тухай OSEN мэдээлсэн билээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч тархи нь үхэжсэн байсан тул удалгүй нас барсан байжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн түүний сайн санааны үндсэн дээр эд эрхтнүүдийг нь донор хэрэгтэй байгаа хүмүүст хандивлахаар болсон аж.
Пак Сү Рён 2018 онд Il Tenore мюзиклээр дамжуулан дебютээ хийсэн. Жүжигчин бүсгүй "Ноён хувь заяаг олох нь", "Бидний хайртай өдрүүд", " Сиддхарта " зэрэг мюзиклүүдэд тоглосон. Мөн Blackpink хамтлагийн гишүүн Жүсигийн гол дүр бүтээсэн Snowdrop киноны олны хэсэгт дүр бүтээж байжээ.
Пак Сү Рёнд театр сонирхогчид болон шүтэн бишрэгчид нь хүндэтгэл үзүүлэн эмгэнэл илэрхийлсээр байна.
Уншиж байна |