Дээд шүүх Номин сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгосныг хэвээр үлдээжээ

img

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн оны сард “Номин тав трейд” ХХК-д  6.9 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

 

 

Тодруулбал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Номин тав трейд” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуй эрхлэгч нартай хийдэг худалдааны хамтран ажиллах гэрээний 6.3-т “нийлүүлэгчийн тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр болон үйлчилгээний газрын үнээс хямд эсвэл адил байх /хямдралтай үеийн үнэ мөн хамаарна/ хямд үнийн баталгааг хангасан байна” гэж, мөн гэрээний 6.4-т “хэрэв гэрээний 6.3-т заасан хямд үнийн баталгаа хангагдаагүй тохиолдолд борлуулагч нь жижиглэнгийн үнийг илүү хямд үнэтэй зах зээл дээрх бусад өрсөлдөгчидтэй адил хэмжээнд шинэчлэн тогтоож, тухайн үеийн өөрийн нөөцөнд байгаа үлдэгдэл тоо эсвэл сүүлийн 10 хоногийн бараа татан авалтын тоо хоёрын аль өндрийг тооцооны хуучин, шинэ үнийн зөрүүгээр үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр төлүүлэх эсвэл борлуулалтын орлогоос суутган авна” гэж заасан нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэгдсэн гэж дүгнэсэн, мөн борлуулалтын орлогыг сайтар нягтлан зөв тооцоолох шаардлагатай, зөрчлийн хэргийн бусад холбогдогч /”Моннидэр” ХХК, “Боса” ХХК, “Дижитал концепт” ХХК/ нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, дахин шинэ акт гаргах хүртэл улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

 

​ Гэвч “Номин тав трейд” ХХК-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 

 

Улмаар Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын энэ сарын 6-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар тус компаний хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байна. Иймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Do you need an urgent loan & Financial Services Available:
Бид зээл олгодог: Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү Санхүүжилт / Зээл / Зээл Бид бизнесийн тусгай хэрэгцээтэй бүх хүмүүст санхүүгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл хаягаар бидэнтэй холбоо барина уу: bullsindia187@gmail.com 5000 €-ээс 200.000 € хүртэл 200.000 € - 50.000.000 € хүртэл Асуултаа илгээнэ үү Баярлалаа
2023-06-13
Bolij bolij:
Shunal ni ihedsen gariid. UID iig uhaj idsen umniih ni 1-2 huvi l boloh bh. Nugel nudeeree gej…
2023-06-12
DR VENKATA +19083082601:
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн мэргэжилтэн Венката яагаад бусад нь үнээ нэмээд амлалтаа биелүүлэхгүй байгаа юм бэ? Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоно уу. Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай Монголоос ирсэн Барьямаа бол миний нэрээр нэг бөөрөө зарсан донор
2023-06-12