МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр 2023 оны төсвийн тодотголыг даган өөрчлөлт орж буй 7 хууль, 2 тогтоолыг хэлэлцсэн байна. Ингэхдээ төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, дагасан хууль, тогтоолын төслүүдийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн нэг хүйсийн доод хэмжээ 40-өөс доошгүй байх саналыг хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулинд 20 хувиас доошгүй байгаа. Өргөн баригдсан хуулийн төсөлд 30 хувиар тусгасан. УИХ-ын эмэгтэй гишүүдийн 40 хувь болгох санал дэмжигдсэн. Бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд 30-аас доошгүй хувь байна гэсэн анхны төслөө дэмжихээр шийдвэрлэлээ. Эмэгтэйчүүдийн квотыг үе шаттай нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нам, эвслийн нэрийн жагсаалтад орох 48 хүний дотор 1:1 зарчмыг хэвээр хадгалахаар боллоо” гэсэн мэдээллийг өглөө.
Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгон бууруулах саналыг тус бүлгийн эмэгтэй гишүүд дэмжээгүй бөгөөд эрэгтэй гишүүд олонхоороо шийдвэрлэжээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |