Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
О.Цогтгэрэл: Ковидын үеийн төсвийн зарцуулалтаар Нээлттэй сонсгол хийнэ
2023-06-12

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн ээлжит хуралдаанаа хийлээ. 

 

 

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. 2023 оны төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж эхлээд байгаа. Төсвийн тодотголоор тэтгэвэр тэтгэмж нэмж байгаа нь буруу биш. Үүнийг харин ямар эх үүсвэрээр нэмж байгаа вэ? Орлого баталгаатай юу гэх асуудлыг авч хэлэлцлээ. Нүүрсний борлуулалт харьцангуй оны эхний хагас харьцангуй гайгүй байсан. Гэвч сүүлийн найман сард тогтвортой буурч байна. МУ-ын төсөв нэг тонн нүүрсийг 140 доллараар тусгасан бол өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 120 орчим доллар болоод байна. Хагас жилд хэрхэхийг мэдэхгүй. Хоёр их наядын бэлэн мөнгөний нийлүүлэлтээс болоод үнэ ханшийн өсөлт, худалдан авалтын доройтол үүсвэл яах вэ? гэх асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцлээ. Энэ байр сууриа цаашид илэрхийлнэ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Ковидын үеэрх төсвийн зарцуулалт, ил тод байдлын талаарх асуудлыг авч хэлэлцлээ. Оюутолгой,  Эрдэнэт, ОУ-ын байгууллагуудаас авсан мөнгөнүүд нэгтгэгдээд ямар дүнтэй байсныг ч бид мэдэхгүй байна. Ковидын жилүүдэд онцгой нөхцөл байдал гэдэг утгаараа тендергүй шууд худалдан авалтыг хийж байсан. Иймээс Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Ковидын үеийн төсвөөр нээлттэй сонсгол хийх АН-ын бүлгийн гаргасан шийдвэрийг маш яаралтай хангаж өгөх албан бичгийг  УИХ-ын даргад хүргүүлэхээр боллоо" гэлээ. 

 

Мөн УИХ-ын дахь Ардчилсан намын бүлгээс Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголыг яаралтай явуулах шаардлагуудыг холбогдох хүмүүст хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

 

-БЗС-тай холбоотой намын даргадаа хариуцлага тооцох асуудлыг хөндөх үү? 

 

-Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсон улс. Бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага маш их болж байгаа. Зах зээл эдийн засаг гэдгийн цаана зээл авч хөгж гэсэн үг. Ном журмын дагуу зээл аваад төлөгдөөд явж байгаа эсэх нь хамаагүй нийгмээрээ буруутгадаг нөхцөл байдал үүсэж байна. Асуудалд тал талын байр суурьтай хандах нь зүйтэй. 

 

БЗС-аас  тухайн үеийн дүрэм журмын дагуу зээлээ аваад төлсөн гэсэн мэдээллийг өөрөө өгсөн байсан. Бид ч тийм л ерөнхий мэдээлэлтэй байна. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR VENKATA +19083082601:
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн мэргэжилтэн Венката яагаад бусад нь үнээ нэмээд амлалтаа биелүүлэхгүй байгаа юм бэ? Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоно уу. Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай Монголоос ирсэн Барьямаа бол миний нэрээр нэг бөөрөө зарсан донор
2023-06-12