С.Баяр: Би Л.Оюун-Эрдэнийг дэмждэг
Ерөнхий сайд асан С.Баяр нийгмийн сүлжээндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа талаараа бичжээ.
Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэд дутагдал бий. Дутагдалгүй хэн байх вэ. Гэхдээ тэр өссөн. Тиймээс би дэмждэг. Урам өгөхийг хичээдэг. Учир нь улс төрч, төрийн зүтгэлтэн 2 ялгаатай. Нэг нь хүмүүст таалагдахыг л хичээнэ. Нөгөө нь таалагдахын сацуу үлдэцтэй юм хийх гэнэ. Эхнийх их амар, удаах их хэцүү. Төр засгийн өнгөтэй өөдтэй ажлыг дэмжихээр “долигонов, пялдагдав, зөнөг залгав” гэх жиргээ заавал гарч ирдэг. Одоо ч гарч ирэх л биз. 70 дөхөж яваа мань мэтэд хэн нэгэнд тал засах хэрэг үгүй. Харин ажил хийж, зүтгэж буй залууст урам өгөх хэрэгцээ бол бий" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ