100 сая төгрөгөөр зам барьдаг СУМЫН СТАНДАРТ бий болсон уу

img

Энэ зураг бол Ховд аймгийн Дөргөн суманд  50 сая төгрөгөөр хийгдсэн зам. Энэ зураг өнгөрсөн амралтын өдөр нийгмийн сүлжээнд тархаж олон нийтийн шүүмжлэл дагуулав. 

 

 

Тэгвэл яг ийм дүр зурагтай, зам гэх нэртэй "ажлууд" сум бүр хийгдээд багагүй хугацааг үдэж байна. https://www.tender.gov.mn/ сайтаас харахад энэ жил Хөвсгөл аймгийн түнэл сум 110 сая төгрөгөөр, Хөвсгөл аймгийн Рашаанд сум 140 сая төгрөгөөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сум 140 сая төгрөгөөр сум дотроо зам тавих тендерүүд зарлагджээ. Ийнхүү 365 сумын ихэнх нь суман дотроо бетонон зам тавих нэрээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үргүй зарсаар байна.

 

Уг нь орон нутгийн хөгжлийн сан нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг байх ёстой.  Гэтэл энэ хөрөнгө нь хэдхэн метр зам тавих, наадмын талбай засварлах, ёслолын өргөө барих зэрэгт зарцуулагдсаар байгааг холбогдох газрууд анхааралдаа авах хэрэгтэй биз ээ. 

 

 

П.ГОО

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR VENKATA +19083082601:
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн мэргэжилтэн Венката яагаад бусад нь үнээ нэмээд амлалтаа биелүүлэхгүй байгаа юм бэ? Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоно уу. Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай Монголоос ирсэн Барьямаа бол миний нэрээр нэг бөөрөө зарсан донор
2023-06-12
зочин:
Сумдын төвд 1км зам тавьдаг бизнес дэлгэрч. Автомашиных гэхэд ганц км, хүүхдүүд дугуйгаараа явах зориулалттай л болов уу. Хөвсгөлд 100 сая орчмоор ийм зам тавьж байгаа байж, үүнээс олон дахин илүү үнэтэй дуулдсан сум цөөнгүй байх шүү. Суурь тавилгүй элсэн дээр 2 - 3см битум асгаад орчихдог ажлын дүн хэр настай юм бол доо, зарим сумынх элсэнд дарагдаад хаана байгаа нь мэдэгдэхээ байсан байх аа.
2023-06-12
Зочин:
Зам тавихаар хөрөнгө үргүй зарагддөг гэж хэн хэлээд байгаа юм бэ.Замаа тавьж тохь тухтай амьдрах эрхтэй хүмүүс шүү дээ.Заавал шороон дунд хоцрогдсон газар амьдрах ёстой юм уу.Нийтлэлч СЭДВЭЭ зөв олж бичих хэрэгтэй дээ.
2023-06-12