Х.Нямбаатар: Ураны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж байна

Х.Нямбаатар: Ураны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж байна

Монгол Улс ураны үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байгаа талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим хуудсанаа бичжээ. Тэрбээр энэ тухай

 

 

Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, цөмийн эрчим хүчний салбарын гол тоглогч Орано компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрөгч сард байгуулсан. Ажлын хэсэг Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллаж байна.

 

Ураны ордын хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж 5 жилийн дараа жилд 2500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэй. Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна.

 

 

Мөн хаягдлыг импортлогч орнууд бүрэн хариуцах юм. Монгол Улсын эдийн засагт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нэн чухал. Тус хөрөнгө оруулалт нь талуудад харилцан ашигтай, шударга, хууль тогтоомжын хүрээнд байх ёстой" хэмээн бичжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Маш зөв ажил!! Гагцхүү оросын агентууд үүнийг маш их эсэргүүцнэ, гутаах гүтгэх суртал ухуулга явуулна, саатуулах гэж оролдоно, бүр хорлон сүйтгэх ажиллагаа ч явуулж магадгүй шүү!! Шантарч л болохгүй!!! Оросууд эдүгээ Казахстаны урааны том үйлдвэрүүдийг ордтой нь хамт "худалдаад" авчихсан, хасагууд цөмийн салбар нь оросын хараат болчихсон байна шүү!!!!
2023-06-13
Зочин:
Бид цөмийн технологийг эзэмшиж, ЦЦС-тай болж байж хөгжил яригдана. Энэний эсрэг Оросын троллууд ихээхэн үйл ажиллагаа явуулж, тархи угааж байгаа.
2023-06-12
Мэргэжилийн цөмийн физик ч биш юмаа гэхэд Уул уурхай эрчим хүчний яам хариуцахгүй юм уу?. Энэ чинь улс төрчид тоголдог тоглоом биш шүү!. Аюулгүй байдал секундийг хэд хувааснаар яригдах ёстой байх даа. Ялангуяа манайх шиг хариуцлага сул газар !!!!!!!!!!. Уг нь маш их зөв төсөл гэж харж байна даа
2023-06-12
irgen:
ali salbariin said yum be
2023-06-12