Аргентины шигшээ багийн тоглогч Месси нөхөрсөг тоглолтод оролцохоор Хятадад очжээ. Гэхдээ түүнийг Бээжингийн нисэх буудал дээр саатуулсан талаар Goal мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Мессиг Бээжингийн нисэх буудал дээр зургадугаар сарын 10-ны өдөр газардахад түр саатуулжээ. Учир нь тэрбээр Аргентины биш харин гагцхүү Испанийн паспорттай явсан, визгүй байсан гэнэ. Мессиг хэдэн цаг саатуулсны эцэст виз олгон нэвтрүүлсэн гэж эх сурвалж дамжуулжээ.
Аргентины шигшээ багийнхан Бээжин хотод зургадугаар сарын 15-ны өдөр нөхөрсөг тоглолтод оролцох юм байна. Месси Хятадад долоо дахь удаагаа, 2017 оноос хойш анх удаа очиж байгаа нь энэ аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |