Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хятадын компани илүүдэл жинтэй онгоцны үйлчлэгчдийг ажлаас нь хална
2023-06-12

Хятадын Hainan Airlines агаарын тээврийн компани илүүдэл жинтэй онгоцны үйлчлэгчдийг ажлаас нь халахаар болжээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Hainan Airlines компани шинэ журам нэвтрүүлж, эмэгтэй онгоцны үйлчлэгчдийг "өндрөөсөө 110-ыг хасаж стандарт жинтэй" байхыг шаардаж байгаа аж. Энэ журмыг мөрдөхгүй бол нислэгт гаргахгүй гэж мэдэгдсэн байна.

 

Өндрөөсөө 110-ыг хасаад гарсан жин нь "стандарт жин"-ээс таван хувиагр илүү бол турахад 30 хоногийн хугацаа өгөх гэнэ. Илүүдэл жин нь таван хувиас хэтэрсэн, гэхдээ 10 хувьд хүрэхгүй байгаа онгоцны үйлчлэгчид долоо хоног бүр шалгалт, үзлэгт хамрагдах аж. Харин илүүдэл жин нь 10 хувиас хэтэрч байгаа онгоцны үйлчлэгчид нислэгт гарахгүй бөгөөд тэднийг турах тусгай хөтөлбөрийг агаарын тээврийн компани боловсруулжээ.

 

Хятадад онгоцны үйлчлэгчийн жинд тавигдах тусгай стандарт байдаггүй ч биеийн жинтэй холбоотой "бичигдээгүй хууль" агаарын тээврийн компаниудад байдаг гэнэ. Энэ удаад "стандарт жин" шаардах болсон Hainan Airlines компани "мэргэжлийн дүр төрхийг хадгалах" зорилгоор шинэ журам тогтоосон хэмээн тайлбарлажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zob
2023-06-12
Хойт солонгос 5 жилийн дотор 3 тэрбум долларын крипто мөнгө хакэрдэж хулгайлсан байна
2023-06-12