ОХУ, Украин олзны хүмүүсээ солилцож, Украины 95 дайчин чөлөөлөгджээ

ОХУ, Украин олзны хүмүүсээ солилцож, Украины 95 дайчин чөлөөлөгджээ

Зургадугаар сарын 11-ний ням гарагт ОХУ, Украин олзны хүмүүсээ солилцох ээлжит ажиллагааг амжилттай явуулсан гэж мэдэгдсэн талаар Коммерсант дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "94/95" форматаар олзны хүмүүсийг солилцож, Оросын 94 цэргийн алба хаагч чөлөөлөгдсөн байна. Харин Украины Зэвсэгт хүчний 95 цэргийн алба хаагч эх орондоо буцсан гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мэдэгджээ. Тэдний 93 нь байлдагч болон түрүүч бол хоёр нь офицер бөгөөд цэргийн алба хаагчдын ихэнх нь шархадсан аж. 

 

Украины чөлөөлөгдсөн цэргүүд Мариуполь, Чернобылийн атомын цахилгаан станц, Змеиный арал, Бахмут болон Азовсталь үйлдвэр дээр олзлогдсон байжээ. Түүнчлэн Азовсталь үйлдвэрийг хамгаалагчдад туслахаар Мариуполь руу нисдэг тэргээр очсон тусгай ажиллагааны оролцогчид ч чөлөөлөгдсөн байна. 

 

Хамгийн сүүлд ОХУ, Украин тавдугаар сарын. зургааны өдөр олзны хүмүүсээ солилцож байлаа. Тухайн үед Оросын гурван нисгэгч чөлөөлөгдөж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Доорхи оркод Хариулт:
Чам шиг адгын шаар чавганцууд бас ч гэж ховор шүү
2023-06-12
Зочин:
Бямбасүрэн одоо л солилцоо хийв гэж зөв бичдэг болжээ.Урьд нь украйн хэдэн цэргээ чөлөөлж чадав гэж бичдэг байсан даа.
2023-06-12
зураг дээрх эмгэн хүүдээ "оросдо үлдчихгүй, яах гэж ирэв" гэж халаглаж байна
2023-06-12
Доорхи оркод Хариулт:
Чам шиг адгын шаар чавганцууд бас ч гэж ховор шүү