Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Ц.Сандаг-Очир: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт БРАВО гээд хэлчихье
2023-06-09

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаас Засгийн газраас 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 122 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Алслагдсан хүн ам цөөтэй сумдын эрүүл мэндийн санхүүжилт нэмэгдсэн үү? Дүүрэг аймгийн эрүүл мэндийн газруудын ажилчдын цалин нэмэгдээгүй. Нийтийн эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цалин яаж нэмэгдэж байгааг тоо баримтаар хэлж өгнө үү? Шатахууны хязгаарлалт явагдах гээд байсан гэсэн мэдээлэл байна? Төсвийн тодотголд бинзен түлшний асуудал хэрхэн суусан бэ? 

 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Төсвийн тодотголоор сумын эрүүл мэндийн анхан шатны үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой газарзүйн коэффициентоор санхүүжилт нэмэгдүүлнэ. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж долдугаар сарын 1-ээс мөрдүүлнэ. Үүнд жилийн эцсийн гүйцэтгэлээр санхүүжилтын үлдэгдэлтэй гарсан бол өөрөө захиран зарцуулдаг байх эрхийг нь нээж өгнө. 

 

Эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын цалин дунджаар 43 хувиар нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад тарифд өөрчлөлт оруулна. Аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын цалинг төрийн захиргааны албан хаагчдын ангилалд оруулаад 40-ээс доошгүй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авна. 

 

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: АИ 95, АИ 92, дизель түлшний хангалт хэвийн байгаа. Ангарскийн газрын тосны үйлдвэрт уламжлалт засвар болон зунаас өвлийн түлш рүү шилжихэд хомсдол үүсдэг нөхцөл байдалд урьдчилан бэлтгэл хийж байна. 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ахмадуудын тэтгэвэр яг ямар байдлаар нэмэгдэх вэ? Үнэ ханш нэмэгдүүлэхгүй байхад ямар арга хэмжээ авах вэ?

 

 

Сангийн сайд Б.Жавхлан: Тэтгэврийн хувьд 3 янзын зөрүү байна. Үүнийг жишээн дээр тайлбарлая. Хоёр ижил мэргэжилтэй хүн нэг нь 1990 онд тэтгэвэрт гарахдаа тухайн үеийн дундаж цалингийн суурь 500 төгрөгөөр тэтгэвэр гарч байсан бол 2022 онд ижил мэргэжилтэй хүн 1.100.000 орчмоор тэтгэвэр нь бодогдсон. Инфляци, үнийн өсөлт, ажилласан жилээр тооцоолон гаргаж байгаа коэффициентыг итгэлцүүр гээд байгаа юм. 1990 оны 500 төгрөгийг 2060 буюу хамгийн өндөр итгэлцэлцүүрээр үржүүлэхэд 1.030.000 болно. Үүнээс тэтгэврийн тооцооллыг хийхээр 900000-1.000.000 төгрөг орчимд бодогдоно. Мөн бүх тэтгэвэр авагч буюу 496 мянган хүний тэтгэврийн хэмжээг 10 хувиар өсгөнө. Энэ удаагийн тэтгэврийн өөрчлөлтөд бүх хамрагдана. 

 

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Миний хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газраас өргөн барьсан хуульд шүүмжлэлтэй хандаж ирсэн юм байна. Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар БРАВО гээд хэлчихье. Далд эдийн засгийг илрүүлж, шилэн тунгалаг, хариуцлагатай төр ямар их боломжийг бий болгох боломжтойг харуулсан ажлын үр дүн эхнээсээ харагдаж байна. Үр дүн нь нийт ард иргэддээ наалдаж, иргэн хүний хэтэвчинд орж байгаа нэмэгдэл болж байна. Боомтын сэргэлт, Таван Ш ажиллагаа, Аж үйлдвэржилтийн бодлого, Төрийн байгууллагын бүтээмж гээд зургаан бодлого амжилттай хэрэгжиж чадвал богино хугацаанд манай улс хөгжих, ард иргэдийн амьдралыг өөд нь татах бололцоо боломж их ойрхон байна гэдгийг бодож сууна. 

Түгжрэлийг хэдэн хувиар буурна гэж тооцож байна вэ? 

 

Сангийн сайд Б.Жавхлан: Энэ удаагийн тодотголоор яригдаж байгаа дүн бол 1,8 их наяд. Бага тоо биш ч боломжгүй тоо биш. Далд эдийн засгийн ил болгох, нүүрсний хулгай, үүнийг тойрсон авлига хээл хахууль гээд далайн түвшнээс дээш дөнгөж цухуйж байгаа мөсөн уулсын оргил л юм. Цаашид бид улам гүн рүү орж энэ асуудлуудыг үе шаттай шийдэх ёстой. Ингэж чадвал энэ орлого биелүүлж чадахгүй дүн биш.

 

 

Shuud.mn
Сонин хачин