Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Сүүлийн таван жилд энэ жагсаалтыг Хонконг хот тэргүүлж байсан бол энэ удаад Америкийн хот хамгийн өндөр өртөгтэй хотоор нэрлэгдсэн байна.
Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, 2022 оны дүнгээр Нью-Йорк хот дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот болсон бөгөөд энд бараа бүтээгдэхүүний үнэ, түрээсийн өртөг бусад хотуудтай харьцуулахад хамгийн хурдан өссөн гэж шинжээчид Америкийн ECA International компанийн тайланд өгүүлжээ.
Цаашлаад, дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын эхний тавд Женев болон Лондон хот орсон байна. Эдгээр хотууд өнгөрсөн жил гурав болон дөрөвдүгээр байранд бичигдэж байв. Түүнчлэн эхний тавд Сингапур орсон байна. Энэ хот өнгөрсөн онд 13 дугаарт бичигдэж байсан бол 2022 оны дүнгээр огцом олон байр урагшилж, тавдугаарт бичигджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |