Хятад улс цэвэр устөрөгчийн томоохон импортлогч болох төлөвтэй байна. БНХАУ-ын цэвэр устөрөгчийн хэрэгцээ 2030 он гэхэд 13 сая тоннд хүрнэ гэж шинжээчид үзэж байгаа талаар SCMP сонин бичжээ.
Хятад улс цэвэр устөрөгчийг ийм их хэмжээгээр импортлох болсон нь эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн хамаарлыг бууруулахаар БНХАУ-ын эрх баригчид зорьж байгаатай холбоотой аж.
Шинжээчдийн тооцоолсноор, 10 сая орчим тонн цэвэр устөрөгчийг Европ, 7,5 сая тонныг Япон, Өмнөд Солонгос нийлүүлэх боломжтой гэнэ. Улмаар Хятад болон бусад оронд цэвэр устөрөгчийн эрэлт нэмэгдсэнээр 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутаг цэвэр эрчим хүчний зах зээлийн 55 хувийг эзлэх төлөвтэй байгааг шинжээчид онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |