Хэдэн жилийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, орчин цагийн соёл, дэд бүтцийн хот болсон дэлхийн хотуудыг танилцуулж байна.
Сингапур
Наймдугаар сарын есний өдөр Сингапурын иргэд гол баяраа тэмдэглэдэг. 1965 оноос эхлэн жил бүр Малайзаас тусгаар болсны баярыг тэмдэглэдэг юм. Ийнхүү Малайзаас салах хүртлээ энэ бүс нутаг тун ядуу, хөгжлөөс хоцорсон газар байв.
Харин 55 жилийн дотор ийм болон өөрчлөгджээ. Энэ улсын хөгжлийн гол нууц нь авлигатай хийсэн ширүүн тэмцэл гэдэг.
Дубай
Хамгийн их гайхшрам өөрчлөлт Дубайд болсон. Арабын Нэгдсэн Эмират Улсын томоохон хот болох Дубай цөөн хүн амтай эгэл нэгэн цөл газар байв. Харин одоо орчин цагийн бизнес, аялал жуулчлал, хөгжил цэцэглэлтийн хот болжээ.
Хонконг
XIX зууны дунд үеэс эхлэн ХХ зууны сүүл хүртэл Хонконг хоёр эрс тэс өөр соёл, эдийн засгийн нөлөөлөл, сөргөлдөөний бүс нутаг байв. 1997 онд Хонконг Хятадын мэдэлд очсон ч өмнөх европын мэдлэг дээрээ тулгуурласан, нээлттэй, чөлөөт орон зайг бий болгосон юм.
Форталеза
Форталеза бол Бразилын тав дахь том хот. Энэ хот 1950-1960-аад оноос өргөжин тэлж эхэлсэн бол далаад оны сүүлээр энэ хотод аж үйлдвэрүүд олноор баригдсан байна.
Чухамхүү энэ үед Бразилд хотын даргаар анх удаа эмэгтэй хүн сонгогдож, Мария Луиза Вил Дине Форталеза хотын дарга болжээ. Чухамхүү энэ нь хотын эдийн засаг эрчимтэй хөгжихөд түлхэц болсон байх магадлалтай юм.
Хотын эдийн засгийн гол тулгуур нь аялал жуулчлал, үйлчилгээ болон худалдааны салбар юм. Энэ хотын наран шарлагын газрууд, үзэсгэлэн худалдаа, худалдааны төвүүд, бютикүүд жуулчдыг татдаг.
Сөүл
Сөүл хот 1960-аад онд ийм дүр төрхтэй байв. Энэ хотод өдгөө 10 гаруй сая хүн амьдардаг.
Жаран жилийн хугацаанд Сөүл ийм болон өөрчлөгджээ.
Мельбурн
Мельбурн хот 1956 онд Олимпын наадам зохион байгуулахаасаа өмнө ийм дүр төрхтэй байв. Австралийн хоёр дахь том хот болох Мельбурнд 1956 онд зуны Олимпын наадам зохион байгуулснаар хотын хөгжлийн шинэ үе иржээ. Эртний барилгуудтай зэрэгцэн орчин үеийн хэв шинжит архтиектур сүндэрлэж, дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдыг татах болсон аж.
Өнөөгийн Мельбурн. Өдгөө энэ хотыг Австралийн соёл, спортын нийслэл, аж үйлдвэр, худалдаа, соёлын гол хотуудын нэгт тооцдог.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |