Ромын пап Франциск зургадугаар сарын долооны өдөр ерөнхий унтуулгатайгаар хагалгаанд орсон. Түүний биеэс ивэрхий авах мэс ажилбар ямар нэг хүндрэлгүй болсон байна.
Гэгээн Ширээт Улсын хэвлэлийн албаны мэдээлснээр, пап Франциск хагалгаанд орсны дараа тайван унтаж амарсан, одоо эрч хүч нь сэргэж байгаа гэнэ. Мөн пап түүнд хаягласан олон захидал, дэлхийн өнцөг булан бүрээс түүний төлөө залбирсан сүсэгтнүүдэд талархал илэрхийлжээ.
Пап Франциск лхагва гарагт хагалгаанд орж, мэс ажилбар гурван цаг үргэлжилсэн байна. Энэ төрлийн хагалгааны дараа өвчтөн хэвийн байдалд ороход 5-7 хоног шаардагддаг гэнэ. Гэхдээ Ромын папын нас өндөр тул илүү хугацаа шаардагдаж болзошгүй гэж эмч нар анхааруулжээ. Тиймээс Ромын пап оролцох бүхий л арга хэмжээг зургадугаар сарын 18-ныг хүртэл хойшлуулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |