Катарын шейх Жасим бен Хамад Аль-Тани Английн "Манчестер Юнайтед" хөлбөмбөгийн клубийг худалдан авах тав дахь буюу эцсийн мэдүүлгээ энэ долоо хоногт илгээжээ. Энэ талаар The Guardian мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Катарын шейх "Манчестер юнайтед" клубийн хувьцааг 100 хувь эзэмшихийн тулд 7,5 тэрбум доллар санал болгожээ. Энэ саналыг хүлээж авахгүй бол Аль-Тани зургадугаар сарын есний өдөр хэлэлцээрээ гарах гэнэ. Катарын шейх болон зөвлөхүүд нь 2022 оны 11 дүгээр сараас хойш үргэлжилж буй, клубийг худалдан авах хэлэлцээ хэт сунжирч байгаад дурамжхан байгаа аж.
Жасим бен Хамад Аль Тани "Манчестер Юнайтед" клубийг худалдан авах хүсэлтэй байгаа талаарх мэдээлэл хоёрдугаар сард гарч байлаа. Тухайн үед хэлэлцээрийн үнэ 4,5 тэрбум евро гэгдэж байв. Дөрөвдүгээр сард шейх энэ клубийн төлөө 6,3 тэрбум доллар санал болгож байлаа. Энэ клубийг Америкийн Carlyle хөрөнгө оруулалтын компани ч худалдан авах сонирхолтой байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |