Оросын хэрэглэгчид ихээхэн сонгодог, Туркийн Denizbank Оросын иргэдэд зориулж үйлчилгээний шинэ нөхцөл нэвтрүүлжээ. Энэ талаар The Moscow Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, зарим хэрэглэгчдийн данс гэнэт хаагдсан бол, нөгөө хэсгийнх нь дансны үлдэгдэл тэг болсон талаар хэрэглэгчид Телеграм хуудсанд бичжээ. Улмаар банкны захиргаатай холбогдон лавлахад, дансаа гурван сараас дээш хугацаагаар ашиглаагүй, дансны үлдэгдэл нь 2000 лир буюу 100 орчим доллараас бага үнийн дүнтэй байгаа хэрэглэгчдийн дансыг хаасан гэж хариулсан байна. Хэрэглэгчийн дансан дахь үлдэгдлийг тэглэх, дансыг хаасан тохиолдлууд зургадугаар сарын 5-8-ны өдрүүдэд бүртгэгджээ.
Энд дуулгахад, Туркийн Denizbank банк 2022 оны намраас эхлэн Оросын "Мир" картаар гүйлгээ хийхээс татгалзсан юм. Энэ нь АНУ-ын мэдэгдэлтэй холбоотой бөгөөд хоригт орсон улсын банкны картаар дамжуулан гүйлгээ хийх нь эрсдэлтэй гэж анхааруулсны дараа ийнхүү Оросын картаар үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |