Эрдэнэт үйлдвэр 2023 онд 1000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөжээ. Тухайлбал, энэ сарын 8-нд буюу өчигдөр хоёр худалдан авалт хийхээр тендер зарласан байна.
Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг тус үйлдвэрийн хувьд бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс хэд дахин илүү худалдан авалт хийдэг. Энэ удаад тус үйлдвэр 200 сая төгрөгөөр бүх төрлийн жимс, 197 сая төгрөгөөр маргарин худалдан авахаар тендер зарласан байна.
Бүх төрлийн жимс, маргарин худалдан авах тендерийн баримт бичигт тусгаснаар гэрээ байгуулснаас хойш 12 сарын туршид буюу жилийн хугацаанд нийлүүлэлт хийнэ хэмээн бичжээ.
Уншиж байна |