Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Запорожьед Украины сөрөх давшилт эхэлжээ
2023-06-09

Энэ долоо хоногийн эхээс л Орос, Украины фронт дээр тулаан идэвхтэй өрнөж байгаа ч пүрэв гарагт болсон үйл явдал нь Запорожьед Украины сөрөх давшилт эхэлсэн гэдгийг харуулж байна гэж Америк, Украины эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр барууны хэвлэлүүд дамжуулжээ. 

 

Түүнчлэн, энэ бүс нутгийн Оросын хяналтын захиргааны тэргүүн Владимир Рогов РИА Новости агентлагт мэдээлэл өгөхдөө Украины цэргүүд Запорожье мужид өргөн цар хүрээтэй сөрөх давшилт эхлүүлсэн, Запорожийн хэсэгт их хэмжээний цэрэг, технк татан төвлөрүүлсэн хэмээн онцолжээ. Мөн чухамхүү Запорожье нь сөрөх давшилтын гол чиглэл болсон талаар пүрэв гарагт АНУ-ын өндөр албан тушаалтан "Нью-Йорк Таймс" сонинд ярьсан байна. 

 

Үүний зэрэгцээ, Германы Bild сэтгүүлийн цэргийн тоймч Юлиан Рёпке Запорожье мужид Украины Зэвсэгт хүчний давшилт эхэлсэн гэдгийг батлаж байгаа юм. Тэрбээр байлдааны үйл ажиллагаа өрнөж буй бүс нутгаас авсан гэрэл зураг болон дүрс бичлэг дээр үндэслэн дүгнэлт гаргажээ. Цэргийн тоймчийн өгүүлснээр Орехов бүсээс Пологи, Токъмак, Васильевка, Мелитополь хотууд руу цохилт өгсөн байна. 

 

Мөн Владимигр Зеленскийн ойрын хүрээллийн эх сурвалж сөрөх давшилт эхэлсэн гэдгийг баталжээ. Сүүлийн үеийн мэдээллээр, Запорожье хотоос өмнөд зүгт ширүүн тулаан өрнөж байгаа гэнэ. Украины сайтар бэлтгэгдсэн ангиуд сүүлийн өдрүүдэд стратегийн чжхал чиглэлүүд рүү ойртсон гэж АВС агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Динэг
2023-06-09
Орос:
Тэнэгүүд укрианы нацистуудыг гаргаж ирж байгаад устгана гэж мэддэгүй фашистууд укриан гэж улс байхгүй байгаачгүй зүгээр илүүдэл зэвсэгээ орос туршаад америкууд укриануудыг үхэл рүү нь илгээж байна . Орос ялана
2023-06-09
Динэг
яасан ч эхлэж дуусдаггүй сөрөг давшилт вэ, хэд хоногийн дараа дахиад л эхлэх үү
2023-06-09
Слава украйн түрэмгийлэгчдэд үхэл
2023-06-09
Зочин:
Эх орон ард түмнийхээ төлөө урагшаа
2023-06-09
Украинчууд өарсдөө дайралт эхлээгүй л гээд байгаа. Энд тэнд бага багаар дайрч туршаад байх шиг. Ноднин намар Харьковт эхэлж байгаад Херсонд баллаад хаяа биз дээ
2023-06-09
Эх орон газар нутгаа чөлөөлөх болтугай.. Укриан түмэнд амжилт хүсий
2023-06-09