Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Далан нурсны дараа иргэдийг нүүлгэх үеэр Оросын цэргүүд хүмүүс рүү бууджээ
2023-06-09

Зургадугаар сарын зургааны өдөр Украины Херсон мужийн нутагт байх Каховкын усан цахилгаан станцын далан нурж, энэ бүс нутаг усанд автсанаар хүн амьдрах нөхцөлгүй болсон. Улмаар Херсон дахь суурьшлын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. Харин энэ үеэр Оросын цэргүүд иргэд рүү буудсан гэж Украины тал мэдээлснийг DW агентлаг дамжуулжээ. 

 

Тодруулбал, зургадугаар сарын наймны өдөр Херсон мужийн төв болон суурин газруудаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байх үеэр  Оросын цэргүүд гал нээсэн байна. Улмаар Херсонд есөн хүн, ойролцоох сууринд дөрвөн хүн шархаджээ. Оросууд буудсаны улмаас нэг хүн амиа алдсан гэж Украины Ерөнхий прокурорын газар мэдээлж байсан ч Дотоод хэргийн яам энэ мэдээллийг няцаажээ. 

 

Харин Херсон мужийн Орост эзлэгдсэн нутаг дээр хяналт тавьж буй захиргааны тэргүүн Владимир Сальдо зургадугаар сарын наймны өдөр Голая Пристань хотод нүүлгэн шилжүүлэлтийн үеэр Украины Зэвсэгт хүчин гал нээсэн хэмээн мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, Украины цэргүүд буудсаны улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан гэнэ.

 

Далан нурсан нь 

 

Зургадугаар сарын зургааны өдөр Каховкын усан цахилгаан станцын далан руу Оросын цэргүүд халдсаны улмаас сүйрсэн гэсэн мэдээлэл тархсан юм. Энэ усан цахилгаан станц Украины Херсон мужийн (shuud.mn: Херсон мужийн нэг хэсэг өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Оросын хяналтад орсон) Новая Каховка хотоос таван километр зайд оршдог бөгөөд Украины өмнөд хэсгийн нутгийн цахилгаан эрчим хүч, усан хангамжийг хариуцдаг байв. 

 

Каховкын усан цахилгаан станцын далан нурсан нь хүмүүнлэгийн сүйрэл дагуулж, Украины эдийн засагт сөргөөр нөлөөлөхийн дээр дайны явцад ч нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. УЦС-ын даланг нураасанд Украин Оросыг, харин Орос Украиныг буруутгаж, харин шинжээчид энэхүү үйл явдал нь Херсон мужид болсон өнгөрсөн зун, намрын тулааны үр дагавар байсан эсэх тал дээр маргаж байгаа юм.

 

Каховкын УЦС-ын даланг ОХУ-ын Зэвсэгт хүчний 205 дугаар мотобуудлагын бригадпын цэргийн алба хаагчид шөнийн гурван цаг орчимд сүйтгэсэн гэж Украины эрх баригчид баталж байна. Украины тагнуулынхны мэдээллээр, энэ даланг минижүүлэх ажлыг Оросын цэргүүд станцыг эзлэн авсныхаа дараа буюу өнгөрсөн оны хаавр хийжээ.

 

Харин Оросын эрх баригчид үүнийг няцааж, Украины арми УЦС руу пуужингаар буудсан, хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн эгж мэдэгдэж байна. Энэ үйл явдал нь "хорлон сүйтгэх ажиллагаа", Крымийг "усгүй болгох" гэсэн зорилгоор үйлдсэн гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

 

Далан нурахад чухам хэн буруутай гэдгийг мөрдөн шалгах нь одоогоор ямар ч боломжгүй гэж хэлж болно. Учир нь энэ далан Оросын цэргүүдийн хяналтад байдаг, Украины мөрдөн шалгагчид эсвэл техникийн мэргэжилтнүүд далан орчимд шалгах ажиллагаа явуулах боломжгүй юм.

 

Энэ далан нурахаас өмнө Орост гарсан нэг тогтоол ихээхэн анхаарал татаж байна. Тавдугаар сарын 31-ний өдөр Оросын засгийн газар тогтоол гаргаж, Украинтай хийж буй дайны үед эзлэгдсэн нутгууд дээр "тулааны ажиллагаа, хорлон сүйтгэх болон алан хядах ажиллагааны улмаас" гарсан усан техникийн байгууламжийн осолд техникийн мөрдөн шалгах ажил явуулахыг зогсоосон юм.

 

Каховкын далан нурах аюултай байгаа талаар Херсон мужид тулаан өрнөж байсан 2022 оны намар л яригдаж байлаа. Тухайн үед Украины давшилтад бэлтгэж, Оросын арми далангийн гүүрээр дамжуулан Херсоны бүлэглэлд хангамж хүргүүлж, харин Украины цэргүүд үүнд саад болохыг хичээж байв. Тухайн үед далан тэсэж үлдсэн юм. Одоо Украин дахин давшилт эхлүүлж байгаа, тиймээс л даланг зориудаар нураасан гэх таамаглал ажиглагчдын дунд хамгийн түрүүнд гарсан юм.

 

Ингээд зургадугаар сарын зургааны өдөр Каховкын усан цахилгаан станцын далан нурав. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр далан нурсны дараа усны төвшин 10 метрээр дээшилж, хот живжээ.

 

Далан нурсны улмаас хот живэх аюултай байсан тул орон нутгийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. УЦС-ын далан нурснаар Днепр мөрний төвшин эрс дээшилж, ус эргээ халин үеэрлэж, дэд бүтэц сүйджээ. Ингээд зургадугаар сарын зургааны 12:00 цаг гэхэд Новая Каховка хот живсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Улны тэнэгүүдэд хэлэхэд:
Далан нурсан ч гэх шиг Үнэн тэнэг Үхэр Монголууд юмаа. Наад УЦС -ыг чинь Оросууд зориуд дэлбэлчихээд байх. УЦС далан гэдэг тийм ч амар нурдаг зүйл биш. Тэр битгий Пуужингийн довтолгоо ч нурааж чадахгүй. Тэгж төлөвлөж барьдаг юм Улны үхэр тэнэгүүдээ. Физикийн боловсрол байхгүй Юу ч мэдэхгүй усан тэнэг улны малнууд бас мэдээ зэдээ биччих бололтой юм.
2023-06-10
Улны тэнэгүүдэд хэлэхэд:
Далан нурсан ч гэх шиг Үнэн тэнэг Үхэр Монголууд юмаа. Наад УЦС -ыг чинь Оросууд зориуд дэлбэлчихээд байх. УЦС далан гэдэг тийм ч амар нурдаг зүйл биш. Тэр битгий Пуужингийн довтолгоо ч нурааж чадахгүй. Тэгж төлөвлөж барьдаг юм Улны үхэр тэнэгүүдээ. Физикийн боловсрол байхгүй Юу ч мэдэхгүй усан тэнэг улны малнууд бас мэдээ зэдээ биччих бололтой юм.
2023-06-10
Улны тэнэгүүдэд хэлэхэд:
Далан нурсан ч гэх шиг Үнэн тэнэг Үхэр Монголууд юмаа. Наад УЦС -ыг чинь Оросууд зориуд дэлбэлчихээд байх. УЦС далан гэдэг тийм ч амар нурдаг зүйл биш. Тэр битгий Пуужингийн довтолгоо ч нурааж чадахгүй. Тэгж төлөвлөж барьдаг юм Улны үхэр тэнэгүүдээ. Физикийн боловсрол байхгүй Юу ч мэдэхгүй усан тэнэг улны малнууд бас мэдээ зэдээ биччих бололтой юм.
2023-06-10
Зочин:
Оросууд Каховын УЦСтанцын даланг дэлбэлж Херсон руу дайрах Украйны давшилтанд саад хийж байгаа нь гээд Херсон мужыг усанд живүүллээ. Путин ялагдаж байгаа юм байна даа. Ичсэн нүүрэндээ Цөмийн дайн эхлүүлж дэлхийг сөнөөх вий дээ. Тэрнээс нь өмнө чад хийчих Орос гарч ирэх болтугай
2023-06-09
Зочин:
Үхэхдээ үхэр буугаа гэж. Орос ялагдаж Путин үхэх нь тодорхой.
2023-06-09
Болд:
Алуулчин Путин 3хоногт Украйныг эзлэнэ. Украйныг зэвсэггүй болгоно. Украйны ард түмнийг нацистуудаас чөлөөлнө. НАТО-г украйнд оруулж айлсахгүй. Украйны ард түмэн биднийг цэцэг барьж угтана гэж байсныг дэлхийгээрээ мэднэ. Түүнээс хойш жил гаран боллоо. Үр дүн: Украйн сүүлийн үеийн өрнөдийн зэвсгээр бараг бүрэн зэвсэгжлээ. Украйны ард түмэн төр засгаа тойрон улам нягтарлаа. Оросын эзлэн түрэмгийлэх энэ аюулаас болж Финлянд НАТО-д элэслээ.НАТО Ленинград Москватай бүр ойртож, Оростой 1400км -р айлслалаа. Путин 200гариу мянган гэм зэмгүй Орос залуусын амь насыг зүгээр л үрж орхилоо
2023-06-09
Эргүү ацад:
Ард түмний саналаа, хуцдаг гөлөг вэ. Хэдэн хувь нь саналаа өгсөн юм, мужийн төв нь аль талд байна. Манай улс тэр санал асуулгыг хүлээн зөвшөөрсөн үү
2023-06-09
Oросын элчингийн зулбасага минь чи энд дутчих...1941 онд улаан арми ухарч байхдаа Немцын цэргийн давшилтыг зогсоохын тулд мөн л даланг дэлбэлж өөрсдийн оршин суугчдаа Германчуудад тавьж өгөөд зугтаж байсан түүх байдаг шүү.
2023-06-09
За яахав дээ:
Орос ах нар маань шүү дээ, ална хядна
2023-06-09
Иргэн:
Херсон чинь ард түмнийхээ саналаар оросых болоод бараг жил болж байна. Тэгэхээр орос өөрийнхөө ард түмнийг буудах уу!!! Зориуд худлаа мэдээ тавьдаггүй л юм бол мэдээгээ нягталж бай. Сэтгүүлч нараа юмыг олон өнцгөөс харж, өөрийн гэсэн бодолтой бас мэдлэгтэй байцгаа.
2023-06-09
Эргүү ацад:
Ард түмний саналаа, хуцдаг гөлөг вэ. Хэдэн хувь нь саналаа өгсөн юм, мужийн төв нь аль талд байна. Манай улс тэр санал асуулгыг хүлээн зөвшөөрсөн үү
Oросын элчингийн зулбасага минь чи энд дутчих...1941 онд улаан арми ухарч байхдаа Немцын цэргийн давшилтыг зогсоохын тулд мөн л даланг дэлбэлж өөрсдийн оршин суугчдаа Германчуудад тавьж өгөөд зугтаж байсан түүх байдаг шүү.