АНУ-ын Флорида мужийн оршин суугч 41 настай Альтовиза Моррис хоёр сарын дотор хоёр удаа лото тоглоод, хоёулангаас нь сая доллар хожсон талаар UPI мэдээлжээ.
Тэрбээр Уинтер гарден дахь дэлгүүрээс эхний лотон тасалбараа авч, сая доллар хожсоныхоо дараа шинэ байшин худалдан авсан аж. Байшин худалдан авсныхаа дараа Клермонт дахь Sunoco хүнсний дэлгүүрээс дахин нэг тасалбар авсан нь мөн л асар их мөнгөний хонжворыг түүнд авчирсан байна. Мөн энэ хоёр тасалбарыг зарсан дэлгүүрүүдийн хоёр худалдагч шагналын тасалбар худалдсаныхаа төлөө 2000 долларын бонус авчээ.
Моррис сая доллар рожсон 500X THE CASH лотоны гол шагнал нь 25 сая доллар аж. Энэ лотоноос 1 000 000 доллар хожих магадлал 1000-д нэг байдаг гэж лото зохион байгуулагчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |