Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хойд Солонгост 10 мянган хакер ажиллаж, валютын урсгалын 50 хувийг цахим халдлагаас олдог
2023-06-08

АНУ-ын судласнаар, Хойд Солонгос валютын орлогынхоо тал хувийг цахим халдлагаас олдог, цахим халдлага нь энэ улсын зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх чухал эх үүсвэр болдог гэнэ. Энэ талаар Nikkei мэдээлжээ.

 

Хэвлэлд мэдээлэл өгсөн, Америкийн өндөр албан тушаалтны өгүүлснээр, Пхеньянаас ирж буй цахим аюул занал Сингапурт болсон аюулгүй байдлын бага хурлын гол сэдвүүдийн нэг байсан гэнэ.Хойд Солонгосын цахим халдлага 2018 оноос эрс өссөн бөгөөд энэ нь пуужингийн туршилтууд идэвхжсэн үетэй давхцаж байгаа аж. Цар тахлын улмаас Хойд Солонгосын гадаад худалдааэрс унаж, улмаар алдагдсан орлогоо нөхөхийн тулд цахим халдлагад илүүтэй найдах болсон гэж эх сурвалж өгүүлжээ. 

 

Өмнөд Солонгосын Засгийн газрын тооцоолсноор, Хойд Солонгос 2022 онд цахим халдлагын тусламжтайгаар 1,7 тэрбум гаруй долларыг крипто валют хэлбэрээр хулгайлсан, хилийн чанадад ажилладаг ажилчдаас олон зуун сая долларын ашиг олсон гэнэ. Мөн Хойд Солонгост цахим валют хулгайлах эсвэл бусад халдлага зохион байгуулах 10 мянган хакер ажилладаг аж.

 

Түүнчлэн Хойд Солонгосын олон мянган программист Ази, Африкийн орнууд руу хурамч нэрээр явж, апликейшн хөгжүүлэгчээр ажиллахын зэрэгцээ хакер, тагнуулын үйл ажиллагаа гүйцэтгэдэг гэж Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдэж байв.

 

Г.Бямасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ИНТЕРНЭТИЙГ НЬ ХААГААЧ ЗАВААН НОВШНУУДЫГ
2023-06-09