Украины Гадаад тагнуулын албаны тагнуулч Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэр дээр баривчлагджээ. Энэ талаар тус бүсийн Холбооны аюулгүй байдлын алба ТАСС агентлагт мэдээлсэн байна.
"Хүчний байгууллагын ажилтнууд, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний байршил, хөдөлгөөний мэдээллийг цуглуулахаар Донецкод ирсэн Украины Гадаад тагнуулын албаны төлөөлөгчийг шуурхай ажиллагааны явцад баривчилсан" гэж Холбооны аюулгүй байдлын албаны Донецк дахь төлөөлөгч мэдэгджээ.
Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, баривчлагдсан Михаил Михайленко нь 2018 оноос эхлэн Украины тагнуултай хамтран ажиллаж, мөнгөн шагнал авч байсан гэнэ. Тэрбээр 41 гэсэн нууц нэрээр, тусгай сувгаар зааварлагчтайгаа холбогддог байсан аж.
Г.Бямбасүрэн