2023 оны Төсвийн тодотголыг өргөн барилаа. Үүний дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна.
Тэрбээр "2023 оны төсөвт 1 их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийнэ. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөгийг Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхэд, 396 тэрбум төгрөгийг ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд, 167 тэрбум төгрөгийг хүсэлт хүргэсэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход зарцуулна. Нийслэл хотын түгжрэл бууруулах хүрээнд 187 тэрбум төгрөгийг, 89 тэрбум төгрөгийг зорилтот бүлгийн халамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдлээ" гэлээ.
Сангийн сайдын зүгээс тэтгэврийн зөрүүний талаар "Тэтгэврийн хэмжээ итгэлцүүрээр ойролцоо түвшинд очно. Тухайлбал, 1990 онд 500 төгрөгийн цалин авч байсан багшийн тэтгэвэр итгэлцүүрээр үржигдээд 1 сая орчимд хүрнэ. Үүн дээр 10 хувь нэмэгдэж 1,1 сая төгрөгт хүрэх тооцоо байна" гэлээ.
Уншиж байна |