АНУ-ын Нью-Йорк хотын агаарын чанар эрс мууджээ. Энэ нь Канадад гарсан ойн түймрийн утаа тус хотод хүрсэнтэй холбоотой юм. Нью-Йорк хотыг улбар шар өтгөн утаа бүрхсэн гэж The New York Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Нью-Йоркийн эрх баригчид иргэдийг гадаа зугаалахгүй байх, амны хаалт хэрэглэхийг зөвлөсөн байна.Зургадугаар сарын долооны байдлаар Нью-Йоркийн агаарын бохирдол дэлхийн бусад хотууд дундаас хамгийн өндөр үзүүлэлттэй бүртгэгджээ. Нью-Йорк мужийн захирагч Кэти Хоукул өнөөгийн нөхцөлийг "онцгой хямрал" хэмээн нэрлээд энэ байдал дахин хэдэн өдөр үргэлжилж магадгүйг анхааруулжээ.
Эргэн сануулахад, Канадын ойн түймэр өнгөрсөн сарын сүүлээс эхэлсэн. Түймрийн улмаас Альберт, Британийн Колумб мужууд ихээхэн хохирол амсаж, хүмүүсийг олноор нь нүүлгэн шилжүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |