БНХАУ-ын дарга Ши Жинпинь цөлжилттэй тэмцэх ажилд шинээр гайхамшиг бүтээхийн тулд хүчин чармайлтаа бүрэн дайчлахыг уриалжээ. Тэрбээр зургадугаар сарын 5-6-ны хооронд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотод ажиллах үеэрээ ийм мэдэгдэл хийсэн гэж Хятадын Олон улсын радио мэдээлсэн байна.
Ши Жинпинь даваа гарагт Баяннуур хотод ажиллах үеэрээ Бээжин, Тяньжинд ч хүрдэг шороон шуургыг тогтоон барих экологийн "бамбай" болсон Улаан сухай нуурын орчинтой танилцаж, "хойч үедээ ногоон уулс, цэнгэг ус, цэвэр агаартай эх орныг бэлэглэх зорилгодоо хүрэхийн тулд экологийг нөхөн сэргээх хамгаалах" ажилд бүхий л хүчин чармайлтаа дайчлахыг уриалсан байна.
Мягмар гарагийн өдөр Ши Жинпинь Баяннуур хотод цөлжилтөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээний симпозиумыг даргалж, Өвөр Монголын цөлжилттэй бүс нутгууд дахь нийгэм эдийн засгийн хөгжил, экологийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, шороон шуурга, хөрсний элэгдэлтэй холбоотой эрсдэлүүдийг бүрэн хяналтдаа оруулсан хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |