Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Япон цэргийн тоогоо нэмэхийн тулд шивээс хориглосон заалтыг хүчингүй болгохоор төлөвлөж байна
2023-06-08

Цэрэгт татагдах хүний тоо эрс буурсантай холбоотойгоор Японы Зэвсэгт хүчин биен дээрээ шивээс хийлгэсэн хүмүүсийг армид татахыг хориглосон заалтыг өөрчлөхөөр төлөвлөж байгаа талаар ВВС мэдээлжээ. 

 

Японд якузагийн гэмт бүлэглэлд багтдаг хүмүүс бие дээрээ шивээс хийлгэдэг уламжлал эртнээс тогтсон, улмаар энгийн иргэд ийнхүү биедээ шивээс хийлгэхээс татгалзсаар ирсэн байна. Харин одоо залуус шинэ чиг хандлагыг дагаж шивээс хийлгэх нь нэмэгдсэн, якузатай холбоогүй гэж Японы эрх баригчид мэдэгджээ.

 

Сүүлийн үед Японы армид татагдах залуусын тоо цөөрч, өнгөрсөн оны хаврын цэрэг татлагаар гэхэд л шинэ цэргүүдийн тоо тогтоосон үзүүлэлтдээ хүрээгүй гэнэ. Энэ нь биедээ шивээстэй залуус олширсноос үүдэлтэй аж.

 

"Биендээ шивээстэй гэдэг шалтгаанаар шинэ цэрэг татахаас татгалзах нь бие бүрэлдэхүүнийг зузаатгахад хүндрэл учруулж байна" гэж Японы эрх баригч Либерал ардчилсан намаас сонгогдсон гишүү Масахиса Сато мэдэгдсэн байна. Түүнчлэн Японы Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүний товчооны тэргүүн Казухито Мачида ч ийм байр суурьтай байгаа бөгөөд Японд төрөлт буурсан энэ үед шивээс хориглох заалтыг эргэн нэг харах ёстой гэж мэдэгджээ.

 

Өдгөө Японы хүн ам 125 сая. 2022 онд энэ улсад 800 мянга хүрэхгүй хүүхэд төржээ. Үүнийг 1970-аад онтой харьцуулвал эрс буурсан үзүүлэлт бөгөөд тухайн үед жил бүр хоёр сая хүүхэд мэндэлдэг байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин