Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси Америкийн "Интер Майами" клуб рүү шилжихээр болжээ. Энэ талаар тэрбээр өөрөө мэдэгдсэн гэж Испанийн Marca хэвлэл мэдээлсэн байна.
"Би Майами руу шилжихээр шийдсэн. Хэлэлцээ 100 хувь хаагдсан эсвэл дутуу байгаа эсэхийг сайн эхлж мэдэхгүй юм, гэхдээ замналаа тэнд үргэлжлүүлэхээр шийдлээ" хэмээн Лионель Месси өгүүлжээ.
Өдгөө 35 настай Месси Францын "Пари Сен-Жермен" клубийг орхиж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан юм. Түүнийг Барселона эсвэл Саудын Арабын аль нэг клуб рүү явж магадгүй гэсэн яриа гарч байлаа.
Харин тэрбээр "Интер Майами" -г сонгосон байна. Америкийн энэ клуб нь алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн тэргүүлдэг хөрөнгө оруулагчдын бүлэгт харьялагддаг. Энэ улиралд "Интер Майами" 16 тогтлолтоос ердөө тавд нь ялалт байгуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |