ОХУ-ын Приморийн хязгаарт амьдарч байсан Хойд Солонгосын дипломатын эхнэр болон өсвөр насны хүү сураггүй болжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн гэж ОХУ-ын Мөрдөн шалгах хороо зургадугаар сарын долооны өдөр мэдэгдсэнийг Newsweek дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосын Ерөнхий консулын газрын ажилтан Цой Ен Намын эхнэр 43 настай Ким Кум Сун болон 15 настай хүү Пак Квон Жу нар Владивосток дахь БНАСАУ-ын Ерөнхий консулын газрын нутаг дэвсгэр эдэр амьдарч байжээ. Тэд зургадугаар сарын дөрөвний өглөө дипломат байгууллагын хаашанаас гараад сураггүй болсон байна. Ингээд Хойд Солонгосын дипломат ажилтан гэр бүлийнхнийгээ сураггүй болсон талаар цагдаагийнханд ханджээ.
Оросын цагдаагийнхан сураггүй болсон хүмүүсийг Хятад эсвэл Өмнөд Солонгос руу явсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Дипломатын гэр бүлийнхэн таксигаар зорчиж, дараа нь өөр нэг машинд суугаад Хабаровск руу явсан, тэндээсээ онгоцоор Красноярск руу явсан гэх мэдээлэл цагдаагийнханд ирсэн гэнэ.
Энд дуулгахад, Хойд Солонгосын иргэд дарангуйллаас зугтан Өмнөд Солонгос руу дүрвэх нь олонтаа. Тиймдээ ч Өмнөд Солонгос дүрвэгчдийг хүлээн авах, нутгийн нөхцөл байдалд дасан зохицох тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлдэг юм. Мөн Хойд Солонгосын иргэд ОХУ-ын нутгаар дамжин дүрвэх нь их байдаг бөгөөд учир нь энэ хэсэгт Солонгосын хойгийн хилийн хамгаалалтаас сул хяналтатй байдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |