Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Эмэгчин матар эрэгчингүйгээр хээлтсэн анхны тохиолдол бүртгэгджээ
2023-06-08

Коста-Рикагийн амьтны хүрээлэнд эмэгчин матар өөрийгөө хээлтүүлсэн анхны тохиолдлыг эрдэмтэд бүртгэжээ. Энэ талаарх мэдээллийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, амьтны хүрээлэнгийн эмэгчин матраас гарсан зулзагын генетикийн код нь эхийнхээ кодтой 99,9 хувь таарчээ. Эрэгчингүйгээр хээлтэх үзэгдэл нь нэн ховорт тооцогдохгүй, зарим төрлийн шувуу, хэвлээр явагч, загас зэрэг амьтад өөрсдийгөө хээлтүүлдэг. Гэхдээ матрын хувьд энэ нь өөрийгөө хээлтүүлсэн анхны тохиолдол гэж эрдэмтэд онцолжээ. 

 

Эрдэмтдийн өгүүлснээр, матар өөрийгөө хээлтүүлэх чадвар нь эртний гарал үүсэл, тухайлбал эрэгчингүйгээр хээлтэж чаддаг байсан үлэг гүрвэлүүдээс өвлөн авсан чадвар байж магадгүй гэнэ. 

 

Коста-Рикагийн Хэвлээр явагч амьтдын хүрээлэнд 18 настай эмэгчин матар 2018 оны нэгдүгээр сард өндөг гаргажээ. Өндөг доторх зулзага амьгүй төрсөн аж. Эмэгчин матар хоёр настайдаа амьтны хүрээлэнд ирсэн, түүнийг бүхий л хугацаанд эрэгчин амьтдаас тусад нь байлгаж байсан гэнэ. Тиймээс үүрнээс нь өндөг олсон амьтны хүрээлэнгийн ажилтнууд Виржиниягийн политехникийн их сургуульд эмэгчин матраас өндөг гарсан талаар мэдээлжээ. Ингээд эрдэмтэд энэ өндгийг судлаад, ургийн генетик код эхийнхтэйгээ адилхан байсан, өөрөөр хэлбэл эрэгчингүйгээр эмэгчин амтар хээлтсэн гэж баталсан байна.

 

Зарим төрлийн амьтад эрэгчингүйгээр хээлтэх үзэгдлийн учир шалтгаан нь өнөө хэр тодорхойгүй, тиймдээ ч сүүлийн үед энэ үзэгдлийн учрыг тайлахаар эрдэмтэд ихээхэн анхааран судлах болжээ. Энэ үзэгдлийн шалтгааныг тайлбарлах олон онол дэвшүүлсэн байдаг. Үүний нэг нь, тоо толгой нь эрс цөөрч, мөхлийн аюулд тулгарсан төрөл зүйлийн амьтад өөрсдийгөө хээлтүүлдэг гэсэн онол юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шал худлаа
2023-06-08
Шувуу яаж хээлтдэг юм бэ
2023-06-08