Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль 80 жилийн өмнө татсан тамхины ишийг дуудлагаар худалдахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг The Mirror дамжуулсан байна.
Уинстон Черчиль 1944 онд навчин тамхиныхаа үлдэгдлийг Британиас Мароккод суух ерөнхий консул Хью Стоунхьюэр-Бердэд өгчээ. Консул энэ куб навчин тамхийг хаялгүй, шилэн саванд хадгалсан аж. Стоунхьюера-Бердийн гэр бүлийнхний өгүүлснээр, консул 1973 онд бие барах хүртлээ энэ тамхийг нандигнан хадгалдаг байсан гэнэ. Түүнийг нас барсны дараа ч гэр бүлийнхэн нь хадгалж байгаад, дуудлагаар худалдахаар шийджээ.
Дуудлага худалдаа зургадугаар сарын 16-ны өдөр Дербиширт болох аж. Навчин тамхийг 600-900 фунтээр (4-5 сая орчим төгрөг) үнэлэн дуудах юм байна. Өмнө нь Черчиллийн дутуу татаад орхисон навчин тамхийг 2017 онд 12,2 мянган доллараар дуудлагаар худалдаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |