Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Финландын чинээлэг эр хурд хэтрүүлснийхээ төлөө асар өндөр торгуульд унажээ
2023-06-07

Финландад хурд хэтрүүлсэн иргэнд асар өндөр торгууль бичжээ. Энэ улсын иргэн Андерс Виклеф хурд хэтрүүлснийхээ төлөө 121 мянган еврогоор торгуульж, машин жолоодох эрхээ 10 хоногоор хасуулсан гэж The Mirror мэдээлсэн байна. 

 

Сонинд бичсэнээр, Андерс Виклеф 50 км/цагийн хурдны хязгаартай бүсэд 82 км/цагийн хурдтай явж байсан тул цагдаагийнхан түүнийг зогсоожээ. Тэрбээр цагаа олж тормоз гишгиж амжаагүй тул хурд хэтрүүлсэн хэмээн тайлбарласан байна. 

 

Түүнд хурд хэтрүүлсний төлөө 121 мянган евро буюу монгол мөнгөөр 460 сая гаруй төгрөгтэй дүйх торгууль оноожээ. Андерс Виклефт ийм өндөр торгууль бичих болсон нь тус улсын журамтай холбоотой. Финландад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүмүүсийн орлогын түвшнээс хамаарч торгуулийг тогтоодог юм байна.

 

Андерс Виклеф нь Финландын хамгийн чинээлэг иргэдийн нэг аж. Тэрбээр барилгын логистик, үл хөдлөх, худалдаа, аялал жуулчлалын салбарт 20 гаруй компани эзэмшдэг, 2020 онд гэхэд л 11 сая еврогийн орлого олж байжээ. Өмнө нь тэрбээр 2013 онд мөн л хурд хэтрүүлсэн зөрчлийнхөө төлөө 95 мянган евро, 2018 онд 63 мянган еврогоор торгуульж байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Таалагдлаа.Олдог мөнгөтэй нь дүйцүүлж торгодог нь шударга тэнцүү чанга тусна.
2023-06-07