Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Тавантолгой төмөр зам" ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.
Тэгвэл Н.Мягмарын БЭТ-өөр ажиллах хугацааг дуусгавар болгосон байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "БЭТ "Тавантолгой төмөр зам" ХХК-д ажиллах хугацаандаа Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр зам, Тавантолгой Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр зам, Тавантолгой нүүрс ачих логистикийн маш нууц, нууцын зэрэглэлтэй 40 гэрээг ил болгож, олон нийтэд мэдээлэх ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.
Тавантолгой Гашуун сухайт, Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр замын төслийн хэрэгжилтэд болон "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын иж бүрэн үйл ажиллагааг явуулсан. Тайланг 14 хоногийн дотор нийтэд ил болгоно" гэлээ.
Мөн “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг хугацааг дуусгасан байна. Дээрх хоёр компанийн удирдлагаар мэргэжлийн хүн томилохыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
П.ГОО
Уншиж байна |