Украины Каховкын усан цахилгаан станцын далан зургадугаар сарын зургааны өдөр нурж, улмаар Новая Каховка хот усанд автсан юм. Энэ далан нурсан нөхцөл байдалтай холбоотойгоор аливаа дүгнэлт гаргахад хараахан эрт, гэхдээ Британийн цэргийнхэн болон тагнуулын албаныхан нөхцөл байдлыг судлаж байгаа гэж Британийн Ерөнхий сайд мэдэгдсэнийг Telegraph дамжуулжээ.
"Энэ нь зориудын халдлага бол дайн эхэлснээс хойших Украины иргэний дэд бүтэц рүү халдсан хамгийн том халдлагад тооцогдохын дээр Оросын түрэмгийллийн шинэ түвшнийг харуулж байгаа хэрэг болно. Иргэний дэд бүтэц рүү халдах нь маш буруу, аймшигтай явдал. Бид өмнө нь сөргөлдөөний явцад ийм тохиолдлуудыг харж байсан. Гэхдээ одоогоор эцэслэсэн дүгнэлт хийх боломжгүй" гэж Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгджээ.
Энд дуулгахад, зургадугаар сарын зургааны өглөө Каховкын УЦС-ын дээд хэсэг нурсан юм. Улмаар Новая Каховка, Алешки ,Херсон усанд автаж, энэ бүс нутагт онц байдлын дэглэм зарласан. Украины талын мэдээлснээр, далан нурсны улмаас 80 суурин газар усанд автах аюул тулгарчээ.
ФОТО: Украины УЦС-ын далан нурж, Каховка хот усанд автав
Г.Бямбасүрэн
Уншиж байна |