Оросын элчин сайдын яамны есөн ажилтан дипломат статустай нь үл хамаарах, тагнуулын ажиллагаанд оролцсон нь илэрсэн тул Финландаас хөөн гаргахаар болсон гэж Yle сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тагнуул хийсэн Оросын дипломатууд Финландаас хөөх шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч болон засгийн газрын дэргэдэх Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын сайд нарын хороо гаргасан байна. Сөрөх тагнуулын зорилгоор Оросын дипломатуудыг албадан гаргах болсон гэж Финландын Аюулгүй байдлын цагдаагийн газар мэдэгджээ.
Энд дуулгахад, сүүлийн үед Орос, Финландын хооронд дипломат сөргөлдөөн дахин гарах болсон юм. Орос улс Финланд дахь консулын газрын дансуудыг царцаасанд дургүйцэж байгаагаа илэрхийлэн ижил арга хэмжээ авч, Орос дахь Финландын дипломат төлөөлөгчдийн газруудын дансыг царцааж байв. Үүний хариуд Финланд улс дургүйцлээ илэрхийлэн, албан ёсны нот бичиг илгээж байсан.
Үүний дараа, ОХУ Финландын Лаппеенранта хот дахь Оросын Элчин сайдын яамыг долдугаар сарын нэгний өдрөөс хаахаар шийдсэн юм. Мөн Финланд улс Санкт-Петербург, Петрозаводск, Мурманск хотууд дахь ерөнхий консулын газруудаа долдугаар сарын нэгний өдрөөс хаахаар болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |