Тамхины томоохон корпорацийн захирал тамхи хориглохыг уриалжээ

Тамхины томоохон корпорацийн захирал тамхи хориглохыг уриалжээ

Дэлхий даяар тамхийг хориглох хугацааг тогтоож, аюул багатай хувилбарт шилжих явцыг эхлүүлэх ёстой гэж Америкийн Philip Morris тамхины компанийн захирал Яцек Ольчак өгүүлжээ. Тэрбээр Daily Mail сонинд ярилцлага өгөх үеэрээ ийм санал дэвшүүлсэн байна. 

 

PMI компанийн захирлын онцолсноор, Их Британийн эрх баригчид автомашин үйлдвэрлэлийн салбарт зохицуулалт хийж, бензин хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхийг хориглох хугацаа тогтоосны адилаар тамхины салбарт ч хориг тавих хугацааг тодорхойлж болох гэнэ.  Ольчак өөрөө 20 жил тамхи татсан ч энэ хорт зуршлаасаа салж чадахгүй байгаа аж. Гэхдээ л одоо тамхи "музейд очихоор хуучирсан эд" гэж тэрбээр өгүүлжээ. 

 

Түүнчлэн хор багатай тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудад дэмжлэг үзүүлэх ёстой гэж Philip Morris International компанийн захирал Ольчак үзэж байгаа аж. Мөн хор багатай, тамхийг орлуулах бүтээгдэхүүний талаарх хуурамч мэдээллүүд нь тамхидалтын асуудлыг улам гүнзгийрүүлж байна, өнөөдрийн байдлаар Швед, Япон улс тамхийг орлуулах бүтээгдэхүүнд амжилттай шилжиж, үлгэр жишээ орнууд болж байна хэмээн Ольчак өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хөөх яанаа:
4 жилийн дараа хүн амын олонх нь бүгд алга болж бүгд тамруу явахаа мэдээд сайн үйлс бүтээхээр шийдэждээ. зөв л дөө, яг үнэнийг гууд хэлбэл хэн ч итгэхгүй тул ийм аргаар ч болов нүглээ бага зэрэг цайруулах нь өөрт сайнлдаа. одоо бие биендээ сайн хандахгүй бол хүссэн хүсээгүй тамдаа очиж хамгийн муугаа үзнэ. зарим нь хүн алж хүрээ талж, архи тамхи хэрэглэдэггүй гэж магадгүй, уучлаарай мах идсэн бол тамд очно. учир нь мал, амьтан-хүмүүсийн /өмнөх насандаа хүн байсан, бас бидэнтэй адил биологийн биетэй, өөрсдийн хэлээр ярьдаг/ эрх чөлөөг булааж мөнгөөр худалдаж авч идсэн тул. бүх мал, амьтад, гувууд шавьж дэлхийд амьдрах эрхтэй төрсөн амьд биетүүд, дэлхийн ээжийн хүүхдүүд тул. Хүмүүс уламжлал нэрээр мах идэж, аашлаж, үхэхгүй мэт л аяглаж байна. харамсалтай нь аймшигтай, алга болгодог биологийн зэвсгийн утаанд 4 жилийн дараа үхэх бөгөөд сүнс тамруу явцгаана. тиймээс л их багш нар хүмүүсийг ядаж цагаан, ногонн хоол идэж сайн үйл хийж бие биендээ зүгээр л тусла гэж уриалж байгаа.
2023-06-08
хотын иргэн:
тамхины үнэрийг арилгамаар байна. Үнэртэй тамхи нь хортой гэдгээр ялгаж болдог. хэрэв үнэртэй тамхи татаж байвал шууд баривчилж шийтгэдэг болох ккк.
2023-06-07