Хоёр сарын өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуая томилогдсон юм. Шинэхэн сайд яамны хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх Шилэн дансны мэдээллийг хүргэе.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам өнгөрсөн тавдугаар сард 38 төрлийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хийсэн байна. Нийт 400 гаруй сая төгрөгийн зарлагыг гаргаснаас 130 гаруй сая төгрөгийн гадаад томилолтод зарцуулжээ.
Тодруулбал, дотоод томилолтын тухайд сургалтын төсөв гэсэн утгаар шилжүүлэг хийсэн байгаа бөгөөд ямар хаана, ямар сургалтад зарцуулсан талаарх баримтыг хавсаргаагүй байна. Яг энэ байдлаар зургаан гүйлгээ хийжээ. Мөн яам 10 гүйлгээг хоол хүнс гэсэн утгатайгаар 120 гаруй сая төгрөг шилжүүлжээ. Энэ жилийн хувьд улс орон даяараа хэмнэлтийн горимд шилжин ажиллаж буй. Гэтэл яам тамгын газрууд багагүй хөрөнгийг хурал, сургалт, сургалтад оролцсон хүмүүсийн хоолонд зарцуулж байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Шилэн дансны жишээнээс харж болно.
Уншиж байна |