Хятадууд дэлхийн хувьслыг судлахаар хамгийн гүн цооног өрөмдөж эхэллээ

Хятадууд дэлхийн хувьслыг судлахаар хамгийн гүн цооног өрөмдөж эхэллээ

Хятадын мэргэжилнтүүд Шинжаан дахь Таримын сав газрын элсэн цөлд 11 км гүн цооног ухах ажлыг зургадугаар сарын зургааны өдөр эхлүүлжээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр,цооног нь эх газрын 10 гаруй давхарга буюу чулуулгийн давхаргыг нэвтлэн, 145 сая жилийн өмнөх чулуулаг бүхий дэлхийн царцдасын цэрдийн галавын системд хүрэх аж. Энэ цооног дэлхийн дотоод бүтэц болон хувьслыг судлах боломжийг Хятадын эрдэмтдэд олгохын дээр геолог-геофизикийн судалгааны мэдээллийг өгнө гэж төслийг хэрэгжүүлж байгаа Хятадын үндэсний газрын тосны корпораци мэдэгджээ. 

 

Цооног өрөмдөх ажлыг 457 өдөрт багтаан гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд говь цөлд ийм өрөмдлөг хийж байгаа тул туйлын хүнд нөхцөлд ажиллаж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нотолгоо авахыг хүсч дээ:
24 жилийн дараа дэлхий сөнөх эсэхийг мэдэхийг хүсчдээ. ашгүйдээ, үр дүнгээ хуваалцаарай. Дэлхий халуун цөм эргэхээ больсоноор таталцлын хүч болон дэлхийг тойрсон төрөл бүрийн цахилгаан, дулаан, цөмийн энергид эюдрэл гарсан төдийгүй байгаль орчин, дэлхийд маш их аюул занал ирж яваа гэж их багш нар ярьж байгаа тул нотлох нь зөв.халуун магни дэлхийн гадаргууруу ойртож ирж байгаагаас үүдэн хаа сайгүй галт уул дэлбэрэх төдийгүй энэ жил болон дараагийн 4 жилд байгалийн их гамшиг нүүрлэнэ гэсэн зөгнөлийг батлахыг хүсч зөв. Ядаж халуун магнийн урсгал хэдэн км ойртон ирсэн, хир хурдтай явааг мэдэх нь зүйтэй. хүмүүс бид хэрэглээний шуналаасаа болж дэлхийгээ сүйрүүлж байгаа тул.
2023-06-07