Хятадад гаокао шалгалт зургадугаар сарын долооны өдөр эхлэх гэж байна. Зургадугаар сарын долоон, найман гэсэн хоёр өдрийн туршид ахлах сургуулийн төгсөгчид бүх хичээлээр шалгалт өгдөг аж.
Гакао гэдэг нь Монголын ЭЕШ-тай адил Хятадын их дээд сургуульд элсэхэд зайлшгүй шаардлагатай, Үндэсний нэгдсэн шалгалт юм байна. Энэ шалгалтыг өгөх олон сая төгсөгч дунд 27 дахь удаагаа шалгалт өгөх гэж байгаа хижээл насны эрч байгаа гэнэ. Түүнийг Лян Ши гэх бөгөөд Чэндү хотын оршин суугч тэрбээр өдгөө 56 настай ч хүссэн сургуульдаа орохын тулд 26 жил дарааллан шалгалт өгч, энэ удаад 27 дахь удаагаа өгөхөөр бэлдэж байгаа аж.
Энэ шалгалтын босго оноо нь 400 , дээд оноо нь 750 байдаг гэнэ. Лян Ши энэ босгыг хэдэнтээ давжээ. Тодруулбал, 2018 онд Лян Ши 469 оноо, 2019 онд 462 оноо авсан байна. Гэхдээ Лян Ши Сычуанийн их сургуульд орох зорилго тавьсан бөгөөд түүний авсан оноо хүрэхгүй байгаа тул ийнхүү дахин дахин шалгалт өгч байгаа аж.
Тэрбээр шалгалтад бэлдэхдээ үргэлж нэг цайны кафед суудаг гэнэ. Тиймээс кафены эзэн түүнд зориулж тусгай булан гаргаж өгснөөр Лян номнуудаа хадгалах боломжтой болжээ. Энэ кафегаар үйлчлүүлдэг хүмүүс ч ном уншиж буй Лянтай хэдийнэ эчнээ танил болж, түүнийг "Лян профессор" хэмээн нэрлэж, шалгалтад нь амжилт хүсдэг болсон аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |