Оросын цэргүүд халдсаны улмаас Каховкын усан цахилгаан станцын далан эвдэрсэн гэж Украины тал мэдэгджээ. Новая Каховка хотод Оросын талаас томилогдсон даргын мэдэгдсэнээр "шөнийн цохилтын улмаас" УЦС-ын далан эвдэрсэн гэнэ.
Украины үнэн сонины мэдээлснээр, УЦС байрлах нутаг дэвсгэр усанд автсан аж. Даланг сүйдэлсэн халдлагыг Оросын цэргүүд үйлдсэн гэж Украины тал мэдэгджээ. Улмаар хүн амыг аюултай нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэхээр болсон гэж Херсон мужийн захиргаа мэдэгдсэн байна.
Каховкын усан цахилгаан станц руу шөнийн 02:00 цагийн орчимд удаа дараа цохилт өгсний улмаас ийнхүү станцын далан нуржээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |