ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Душанбе дахь Оросын 201 дүгээр цэргийн баазад очиж ажиллажээ. Энэ үеэрээ тэрбээр Барууны орнуудад хандах хандлагынхаа талаар үг хэлснийг Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны сайт дээр нийтэлсэн байна. Лавров хэлсэн үгэндээ, Европ Оростой дайтах замыг сонгосон, тиймээс ОХУ зорилгодоо заавал хүрэх ёстой гэж онцолжээ.
"Энгийнээр хэлбэл, манай гадаад бодлогын концепцид Европ бидэнтэй дайтах замыг сонгосон гэж бичсэн байгаа. Мэдээж бид тэдэнтэй зэрэгцэн амьдарна. Гэхдээ дайны тухайд бол бид зорилгодоо хүрэх ёстой. Европчуудынхыг бодвол бидний зорилго зөв. Тэд бусдын юмыг хүсдэг бол бид өөрсдийнхөө юмыг л хүсдэг. Бид бусдын юманд хэзээ ч санаархаж байгаагүй" хэмээн лавров мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр Украины Ерөнхийлөгч Зеленскийг АНУ-ын "тэжээсэн", Оросын эсрэг улс төрч хэмээн нэрлэсэн байна.Мөн Оросын хил орчимд аюул занал бий болгож, ямар ч сонголтгүй үлдээсэн тэр үедээ л Барууны орнууд Оросын эсрэг дайн өдөөсөн хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |