Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-д шилжүүлэх ажил үргэлжилж байна
2023-06-05

“Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болж төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ.

 

Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Тус тогтоолын дагуу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор", Төрийн ордны зоогийн газар, "Элит" төв, "Горхи" амралт, "Засгийн газрын хэвлэх үйлдвэр"-ийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгах шийдвэр гаргасан. Мөн "Засгийн газрын авто бааз" улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөөд байна.

 

Нийслэлийн Захирагчийн Ажлын алба хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг энэ онд 70, ирэх жил 100 хувь шилжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа, хот тохижилт зэрэг ажлыг хувийн хэвшилд шилжүүлсэн байна.


Хувийн хэвшил, аж ахуйн нэгжтэй гурваас доошгүй жил гэрээ байгуулснаар эдгээр байгууллагын санхүүгийн чадавх, материаллаг бааз, хүний нөөц сайжирна, шинэ технологи, инновац бий болно гэж үзэж буй. Цаашид төр эрхлэх шаардлагагүй ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлж ил тод байдлыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөний зарчимд нийцүүлэн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.

Shuud.mn
Сонин хачин