Хятад улс Беларусьт цахилгаан машины үйлдвэр нээхээр болжээ. Хоёр тал энэ асуудлаар хэлэлцэн тохиролцсон гэж Беларусийн Эдийн засгийн сайд Александр Червяков БНХАУ-д хийсэн айлчлалынхаа дүнгээр мэдэгдсэн байна.
ТАСС агентлагийн дамжуулснаар, Хятадын "хэд хэдэн компани" Беларусьт үйлдвэрээ нээхээр зөвшөөрсөн гэж Беларусийн сайд мэдэгджээ. Түүнчлэн Беларусийн авто машины үйлдвэрүүдийн технологийн тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлуудыг талууд хэлэлцэн тохиролцсон байна.
Беларусьт Хятадын Geely автомашиныг угсран гаргадаг Беларусь, Хятадын хамтарсан Belgee машины үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Беларусьт Geely Geometry С цахилгаан машин одоо худалдаалагдаж байгаа бол удалгүй Geometry M загварын машин худалдаанд гарах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |