Францад хамгийн олон хүнийг хамарсан цээж бичиг хийж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдэхээр болжээ. Энэ арга хэмжээ Парисын Елисейн талбайд болсон талаар МИР24 мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, олныг хамарсан цээж бичигт 5000 гаруй хүн оролцжээ. Цээж бичгийг гурван үе шаттай явуулсан бөгөөд эхний шатанд 1397 хүн оролцсон байна. Тэдэнд Францын зохиолч Альфонс Додегийн "Тээрмээсээ бичсэн захидал" зохиолын хэсгийг тайзнаас сэтгүүлч уншиж өгч, цээжээр бичүүлжээ.
Гурван үе шаттай болсон энэ цээж бичигт нийт 5000 гаруй хүн оролцсон байна. Энэ үеэр 1779 ширээ байрлуулжэ, автозамын хөдөлгөөнийг 07:00-23:00 цагийн хооронд хааж, аюулгүй байдлыг хангажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |