Зургадугаар сарын дөрөвний өдөр Хятадын Сычуань мужийн Лэшань хотод уулын чулуулаг нурсны улмаас олон хүн амиа алдсан талаар Global Times сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Луэрпин улсын ойн аж ахуйн нутаг дэвсгэр дээр нуранга болсон бөгөөд ажилчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, нурангийг зайлуулахаар 600 гаруй аврагч ажилласан байна. Энэ нурангийн улмаас 19 хүн амиа алдаж, таван хүн бага зэрэг гэмтжээ.
Эрэн хайх аврах ажиллагаа үдшийн 20.00 цаг хүртэл үргэлжилж, үйлдвэрийн болон орон сууцны байшингуудыг нурангаас гаргасан байна. Уулын чулуулаг нурах үеэр ойн аж ахуйн ажилчдын нийтийн байр дарагдсан тул олон хүн амиа алдсан аж.
Г.Бямбасүрэн