Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ОПЕК+ орнууд газрын тос олборлолтоо бууруулна
2023-06-05

Газрын тос экспортлогч орнууд багтдаг ОПЕК-ийн 13 орон болон Орос зэрэг 10 түнш орон 2024 онд газрын тосны олборлолтын түвшнийг бууруулахаар тохиролцжээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ОПЕК+ орнууд 2024 онд хоногт 40,46 сая баррель олборлохоор тохиролцсон бөгөөд энэ нь өмнөх хэлэлцээрт тусгасан хэмжээнээс 1,393 сая баррелиар бага үзүүлэлт юм. Түүнчлэн Саудын Араб долоодугаар сард газрын тос олборлолтоо нэмэлтээр хоногт нэг сая баррелиар буулгахаар болсон байна.

 

Орос улс ч мөн 2024 оны 12 дугаар сарын сүүл хүртэл хоногт олборлох газрын тосны хэмжээгээ 500 мянган баррелиар бууруулахаар болжээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны эрэлт болон үнэ буурсаар байгаа юм. 2022 оны зургадугаар сард Брент маркийн газрын тос баррель нь 120 доллар байсан бол 2023 оны зургадугаар сард ойролцоогоор 76 доллар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин