Зургадугаар сарын гуравны өдөр Улаан-Үд хотын төв цэнгэлдэх хүрээлэнд "Буряад Улас – 100 жэл. Бурятия - 100 лет" ёслолын тоглолт болжээ. Энэ талаар Информполис мэдээлсэн байна.
Энэ тоглолтод 2000 гаруй уран бүтээлч оролцож, Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх Буриадын түүхийг харуулсан үзүүлбэр толилуулжээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтыг том дэлгэцүүдээр давхар дамжуулсан бөгөөд цэнгэлдэх хүрээлэнд том дэлгэцтэй гэр хэлбэртэй тайз зассан байна.
Уншиж байна |