Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэтхэгт 300 хүний амь авч одсон ослын шалтгааныг урьдчилан тогтоожээ
2023-06-05

Энэтхэгт баасан гарагт болсон төмөр замын ноцтой ослын газарт явуулж байсан аврах ажиллагаа ням гарагт дуусчээ. Баасан гарагт галт тэрэг мөргөлдсөний улмаас амиа алдсан хүний тоо 300-г давж, гэмтэж бэртсэн хүний тоо 1100-д хүрсэн байна. Хохирогчийн тоогоороо энэ осол сүүлийн олон арван жилд гарсан хамгийн томд тооцогдож байна. 

 

The Mirror сонины мэдээлснээр, осол болсон Баласор хотын эмнэлгүүд дүүрч, бусад мужуудаас эмч нар тусламж үзүүлэхээр энэ хотод иржээ. Ослын улмаас гэмтсэн хүмүүсийн 100 орчим нь биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. Аврах ажиллагаанд 1000 гаруй хүн оролцсон байна. Одоо мөргөлдсөн газар замыг нөхөн сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд 1000 гаруй хүн, тусгай техникийг энэ ажилд дайчилжээ.

 

Энэхүү ноцтой ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа. Урьдчилсан таамаглалаар дохиоллын системийн улмаас осол гарсан гэх бөгөөд дохиоллын системийн ажиллагаанд гэмтэл гарсны улмаас галт тэрэг өөр цариг руу орсон гэж Энэтхэгийн Төмөр зам, харилцаа, цахим болон мэдээллийн технологийн сайд Ашвини Вайшнава мэдэгджээ. 

 

Тодруулбал, хурдны галт тэргэнд үндсэн зам руу орох дохио өгсөн ч дараа нь дохио өөрчлөгдсөн байна. Галт тэрэг депо руу галт тэрэгнүүдийг хүргэхэд ашиглагддаг зэргэлдээ цариг руу оржээ. Ингээд энэ зам дээгүүр төмрийн хүдэр тээвэрлэн явж байсан ачааны галт тэрэгтэй хурдны галт тэрэг мөргөлдөж, улмаар хэд хэдэн вагон онхолдсон байна. Холбогдох яамны мэдээлснээр, "систем алдаагүй ажиллах магадлал 99,9 хувь, гэсэн ч алдаа гарах 0,1 хувийн магадлал үргэлж байдаг" гэнэ.

 

Ослын газарт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди очиж ажиллажээ. Тэрбээр ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүстэй эмнэлэгт уулзаж, гэмтсэн хүмүүсийг эмчилж, хөл дээр нь босгохын тулд засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авна хэмээн амалсан байна. Мөн сүүлжийн жилүүдэд Энэтхэгт гарсан хамгийн ноцтойд тооцогдож буй энэ ослын улмаас хохирсон хүмүүст тус улсын засгийн газар нөхөн төлбөр олгохоор болжээ. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт нэг сая рупи буюу 10 мянга орчим доллар, хүнд гэмтсэн хүмүүс 200 мянган рупи буюу 2000 орчим доллар, харин хөнгөн гэмтсэн хүмүүс 50 000 рупи буюу 500 долларын нөхөн төлбөр авах аж. 

 

Энэтхэгт гарч байсан төмөр замын хамгийн том ослууд

 

  • 1981 оны зургадугаар сар: Цаг агаарын таагүй байдлын улмаас есөн вагон бүхий галт тэрэгний цуваанаас долоо нь гол руу унаж 800 хүн амиа алджээ.
  • 1995 оны наймдугаар сар: Дели хотоос 200 километр зайд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 350 хүн амиа алдав. 
  • 1999 оны наймдугаар сар: Калькуттагаас холгүй хоёр галт тэрэг мөргөлдөж, 285 хүн амиа алджээ. 
  • 2005 оны 10 дугаар сар: Андхра-Прадеш мужид галт тэрэг замаасаа гарсны улмаас 77 хүн амиа алдав. 
  • 2016 оны 11 дүгээр сар. Канпур хотоос холгүйхэн хурдны галт тэгрэгний 14 вагон замаасаа гарч, 150 хүн амиа алдаж, 150 хүн гэмтэж бэртжээ. 

 

Энэтхэгийн төмөр замын сүлжээ нь дэлхийд хамгийн том сүлжээнүүдийн нэгд тооцогддог. "Энэтхэгийн төмөр зам" компанийн мэдээллээр, өдөр бүр 13 сая зорчигч төмөр замаар зорчдог хэдий ч энэ улсын төмөр замын дэд бүтцийн ихэнх хэсгийг нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин